
ХҮН намын зөвлөл эрчим хүчний салбарын асуудлаар хуралдаж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа "Энэ өвөл ч гэсэн дулааны эрчим хүч дутагдана. Өнөөдөр байгаа хүчин чадлаасаа 50 хувиар илүү дулаан нийлүүлж байгаа. Өөрөөр хэлбэл станцууд маань байх ёстойгоосоо 50 хувиар илүү улайссан байдалтайгаар ачааллаа хэтрүүлэн ажиллаж байгаа.
Энэ нь маш осолтой, нөгөө талаас дулаан чанартай бус байх нөхцөлд хүргэдэг. ДЦС-5, ДЦС-6, Амгалангийн ДЦС-ын өргөтгөл зэргийн тооцоог хийж байна. Шаардлагатай гэж үзвэл бид ДЦС-7-г барих ёстой гэж үзэж байгаа. Тиймээс ирэх оны төсөвт ДЦС-5, ДЦС-6-ийн төсвийг тавьсан" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.