
Хүн амын өвөл, хаврын улирлын хэрэгцээнд шаардагдах гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, хомсдол болон үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор 12,000 тонн төмс, хүнсний ногоо, 15-20 мянган тонн мах нөөцлөх шийдвэрийг Засгийн газар гаргасан.
Ерөнхий сайд Н.Учрал хүнсний нөөц бүрдүүлэлтийн ажлын явцыг шалгаж, “Дельтафүүдс”, “Дөмөг хүнс” компанид ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар 11,130 тонн төмс, хүнсний ногоо төвлөрүүлэн нөөц бүрдүүлэлт 92.8 хувьтай байгаа бол 3,091 тонн мах нөөцлөөд байна.
Нөөцийн махыг арилжааны банкны хөнгөлөлттэй эх үүсвэр, аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгө болон бондын эх үүсвэр гэсэн гурван сувгаар санхүүжүүлэн бэлтгэж байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкнаас 13 аж ахуйн нэгжид нийт 86.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй санхүүжилт батлагдаж мах бэлтгэх хяналтын гэрээ байгуулжээ.
Өнгөрсөн хавар нөөцийн махны нийлүүлэлт дутагдаж, зарим аж ахуйн нэгжүүд орон нутгаас бус захаас мах бөөндөн авч нөөцөлсөн, бэлтгэсэн мах нь зах зээлд бүрэн гараагүй зэрэг хариуцлагагүй алдаанууд гарсныг давтах ёсгүй гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.