Б.Бат-Энэрэлийн ээж: Тэр багш чинь чинээлэг айлын хүүхэд дагуулаад явсан шүү дээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-Энэрэлийн ээж: Тэр багш чинь чинээлэг айлын хүүхэд дагуулаад явсан шүү дээ

Дуучин Б.Бат-Энэрэлийн ээж дуучин С.Батсүх болон Б.Бат-Энэрэл нар хэдийнэ багш, шавь байхаа больсон тухай мэдэгджээ.

Энэ тухай тэрээр "Одоо болно, багш, шавь энэ тэр гэсэн яриагаа.

Нөхдүүдээ, тэр багш чинь нилээн чинээлэг айлын хүүхэд дагуулаад 2023 оноос явсан шүү дээ. Бас болоогүй ээ, та хэдийнхээ тархийг угаагаад охиныхоо хүүхэд энэ тэр гээд. Та нар сумлагдаад зээгээ, ачаа гэлгүй яадын энэ тэр гээд л.

Одоо тэр жил бүр дагуулаад явдаг хүүхдүүд нь хаана байна аа. Хөөрхөн А.Санчирмаагаа партнер болгоод л клип хүртэл хийгээд л явсан. Гэтэл нэг удаагийн, нэг жилийн ээлжит хүүхэд болоод л дууслаа.

Мундаг сайхан багш байсаан. Гэхдээ уг хүний өгөгдөл хичээл зүтгэл ар гэрийн дэмжлэг материаллаг байдал. Цаг зав олон зүйл байдаг шүү дээ. Багшийн хөтлөөд дагуулсан олон хүүхдүүд байдаг. Хэн нь ч тууштай биш байгаа биз дээ" гэжээ.

С.Молор-Эрдэнийг Үндэсний эв нэгдлийг бусниулсан гэх үндэслэлээр шалгаж байна
С.Молор-Эрдэнийг Үндэсний эв нэгдлийг бусниулсан гэх үндэслэлээр шалгаж байна
 
Б.Пүрэвдагва: “Sky Shuttle”-ийн барилга угсралтыг гуравдугаар сард эхлүүлнэ
Б.Пүрэвдагва: “Sky Shuttle”-ийн барилга угсралтыг гуравдугаар сард эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.