Намгаас эргэн ирсэн Ким Сү Хёнийг бойкот хийж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Намгаас эргэн ирсэн Ким Сү Хёнийг бойкот хийж эхэлжээ

Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчдийн нэг Ким Сү Хён өнгөрсөн жил талийгаач жүжигчин Ким Сэ Роныг амиа алдахад хүргэсэн, мөн түүнийг насанд хүрээгүй байхад нь үерхдэг байсан гэх мэдээлэл цацагдаж, энтертайнмент ертөнцөөс арчигдахад хүрээд байсан.

Тухайн үед тэрээр өөрийн гэм буруугүйг нотлон харуулна хэмээж байсан бөгөөд бүтэн жилийн хугацаанд тэмцсэний эцэст түүнийг гэм буруугүй болохыг холбогдох байгууллага баталсан байдаг.

Үүний дараа шоу ертөнцөд эргэн ирж байгаагаа мэдэгдсэн тэрээр ирэх арванхоёрдугаар сард Тайванийн Гаосюн хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хоёр өдрийн турш зохион байгуулагдах "Asia Artist Awards 2026"-д оролцоно гэх мэдээлэл цацагдаад байна. Уг мэдээлэл цацагдсаны дараа түүнийг эсэргүүцсэн үзэгчид цахим орчинд түүнийг бойкотлох давалгааг эхлүүлжээ.

Гэсэн ч түүний үнэн үзэгчид уг хэрэгт Ким Сү Хён буруугүй болохыг дурдаад, түүнд карьераа дахин үргэлжлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх ёстой хэмээн маргаж эхэлсэн байна.

"AAA 2026"-г зохион байгуулагчид одоогийн байдлаар Ким Сү Хёнийг уг шагнал гардуулах ёслолд оролцуулах эсэх талаар албан ёсны хариу өгөөгүй байна.

Б.Чагнаадорж “Эрдэнэс Тавантолгой” ХК-г нээлттэй компани болгоно
Б.Чагнаадорж “Эрдэнэс Тавантолгой” ХК-г нээлттэй компани болгоно
 
Б.Пүрэвдагва: “Sky Shuttle”-ийн барилга угсралтыг гуравдугаар сард эхлүүлнэ
Б.Пүрэвдагва: “Sky Shuttle”-ийн барилга угсралтыг гуравдугаар сард эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.