
Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг иргэдэд эзэмшүүлэх шийдвэр гаргаснаас хойш 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс нас барсан иргэдийн хувьцаа болон хуваарилагдсан ногдол ашгийг ар гэрт нь өвлүүлэх ажил эхэлсэн.
Энэ ажлын хүрээнд иргэдэд 1072 хувьцаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг нэг дор өгөх “1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөгийг 2026 оны 09 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Нотариатчдын танхим болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг холбогдох байгууллагууд оролцож, хувьцааны данс нээх, нотариатын зөвлөгөө, 1072 хувьцаатай холбоотой бүх талын мэдээллийг өгөх юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.