Хичээлийн шинэ жилээр багшдаа бэлэг, сэлт өгөхийг ХОРИГЛОДОГ улс орнууд
 

Хичээлийн шинэ жилээр багшдаа бэлэг, сэлт өгөхийг ХОРИГЛОДОГ улс орнууд

Өнөөдөр 2026-2027 оны хичээлийн шинэ жил эхэлж, гартаа баглаа цэцэг барьсан багш, сурагчид хотын гудамжийг чимж байна. Манай улсад багш, ажилчдад бэлэг, сэлт өгөхийг хориглодог ч хичээлийн шинэ жил эхлэж буй эдгээр өдрүүдэд багшдаа цэцэг өгөн мэндчлэх нь соёл болон тогтжээ.

Тэгвэл бусад улс орнуудад хичээлийн шинэ жил болон бусад тэмдэглэлт баярын өдрүүдэд багшдаа бэлэг, сэлт, бэлэн мөнгө зэргийг өгөхийг хатуу хориглодог улс орнуудыг танилцуулж байна.

Хятад

Тус улсын Боловсролын яамнаас багш нарыг сурагч болон эцэг эхээс бэлэг, бэлгийн карт, бэлэн мөнгө, урилга зэргийг авахыг хатуу хориглодог бөгөөд багш бэлэг авсан тохиолдолд сахилгын шийтгэл оноох, цаашлаад ажлаас халах хүртэл арга хэмжээ авдаг байна.

Өмнөд Солонгос

Авлигын эсрэг хуулийн дагуу сургуулийн багш, ажилтнууд эцэг, эхээс ямар ч төрлийн бэлэг, бэлэн мөнгө, гадуур уулзах урилга хүлээн авахыг хориглодог байна. Бүр жижиг хэмжээний цэцэг хүртэл хүлээн авах нь авилгад тооцогддог байна.

Казахстан

Тус улсад төрийн албан хаагч болон сургуулийн багш нарт бэлэг өгөхийг хатуу хориглодог. Ингэсэн тохиолдолд Авлигын эсрэг хуулийг зөрчсөнд тооцдог бөгөөд 9 дүгээр сарын 1-нд цэцэг, бэлэг өгөхийг хязгаарлах журам хүртэл байдаг аж.

Швед, Норвеги, Финланд

Тухайн бүс нутагт энэхүү үйлдлийг хуулиар зохицуулахаас илүүтэй ёс зүйн зарчимд суурилан зохицуулдаг байна. Зарим хотуудад, тэр дундаа Шведийн зарим бүс нутагт эцэг, эхчүүд мөнгө нийлүүлэн багшид бэлэг өгөх явдлыг бүрэн хориглосон байдаг байна.

АНУ болон Их Британи

Тухайн бүс нутгийн зарим сургуулиудад нэгдсэн журам байхгүй ч ихэнх сургуулиуд багшид өгч болох бэлэгний дээд хязгаарыг тогтоож өгдөг байна. Тухайлбал багшид 25-50 ам.доллараас хэтрэхгүй хэмжээний үнэ бүхий зүйлс бэлэглэхийг хориглодог ажээ.

Эдгээр хоригийн гол зорилго нь эцэг, эхийн санхүүгийн чадамжид үндэслэн сурагчдад ялгавартай хандахаас сэргийлэх, мөн бусад гэр бүлд санхүүгийн дарамт учруулахгүй байхад чиглэдэг байна.

БНСУ | Ажлын ачааллын улмаас сураггүй алга болсон хүмүүсийн хэргийг хаасан гэв
БНСУ | Ажлын ачааллын улмаас сураггүй алга болсон хүмүүсийн хэргийг хаасан гэв
 
Есдүгээр сард цахилгаан хязгаарлах хуваарь
Есдүгээр сард цахилгаан хязгаарлах хуваарь
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.