БНСУ | Ажлын ачааллын улмаас сураггүй алга болсон хүмүүсийн хэргийг хаасан гэв
 

БНСУ | Ажлын ачааллын улмаас сураггүй алга болсон хүмүүсийн хэргийг хаасан гэв

Өмнөд Солонгосын аялал жуулчлалын бүс нутаг болох Жэжү аралд амарч байх үедээ сураггүй алга болсон 37 настай Жан Ми Раны хэргийг худал мэдээлэл дээр үндэслэн хаасан цагдаагийн алба хаагч ажлын ачааллын улмаас ийнхүү хэргийг хаасан болохоо хүлээн зөвшөөрчээ.

Тус бүс нутгийн цагдаагийн газраас өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ тус арал дээр сураггүй алба болсон хэд хэдэн хүний хэргийг хаасан цагдаагийн алба хаагч илүү цагаар ажиллахаас зайлсхийхийн тулд ийнхүү хэргүүдийг хаасан гэх тайлбар өгчээ.

Уг хэрэгт холбогдуулан тус цагдаагийн хэлтсийн удирдах шатны дөрвөн албан хаагчийг шалгалтын ажиллагаа дуусах хүртэл түр хугацаанд ажлаас нь чөлөөлсөн байна.

Өнгөрсөн долоо хоногт далдуу модны фирмээс олдсон цогцос сураггүй алга болоод гурван сар гаруйн хугацааны дараа олдсон Жан Ми Ран гэх бүсгүйн цогцос мөн болохыг шүүх эмнэлгээс баталгаажуулжээ.

Жан Ми Раны хэргийг шалгаж байсан уг цагдаагийн алба хаагч өнгөрөгч долоодугаар сард сураггүй алга болсон өөр нэгэн хэргийг мөн хаасан бөгөөд 60 гаруй насны уг эрэгтэйг 51 хоногийн дараа нас барсан байдалтай олжээ.

Энэ нь тус бүс нутгийн иргэдийн дунд эргэлзээ үүсгэн, цагдаагийн байгууллагад итгэх итгэлийг нь бууруулж байгаа тухай эх сурвалж мэдээлсэн байна.

Дорнод аймгийн Баян-Уул сумын төвд БААВГАЙ орж иржээ
Дорнод аймгийн Баян-Уул сумын төвд БААВГАЙ орж иржээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.