Нийслэлийн хэмжээнд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
 

Нийслэлийн хэмжээнд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2026-2027 оны хичээлийн шинэ жил өнөөдөр эхэллээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 653 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 17,100 багш, ажилтан ажиллаж, 100,481 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Харин нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 340 ерөнхий боловсролын сургуульд нийт 422,851 суралцагч хичээллэж, 27 мянган багш, ажилтан ажиллана. Үүнээс 37,926 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна.

Боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын орчныг сайжруулах зорилгоор энэ онд 15 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Өнөөдрийн байдлаар 131 сургууль, цэцэрлэг, спорт заалны барилгыг барьж байна. Үүнд 60 сургууль, 52 цэцэрлэг, 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 3 спорт заал багтаж байна.

Мөн сурагчдыг гэртээ ойр сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлж, хотхоны бага сургууль буюу “Гэрт ойр сургууль” төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд 9000 гаруй сурагч суралцана. Хотхоны бага сургуулиудын ширээ, сандал, ухаалаг самбар, багшийн зөөврийн компьютер болон сургалтын STEM хэрэглэгдэхүүнийг нийслэлийн төсвөөр шийдвэрлэж байна.

Энэ хичээлийн жилд олон улсын хөтөлбөртэй 5, их сургуулийн дэргэдэх 6, төрөлжсөн 5 ахлах сургууль хичээллэнэ. Мөн нэгдүгээр ангид “Шинэчилсэн сургалтын хөтөлбөр” хэрэгжинэ.

Сургуулийн болон анги, бүлгийн ачааллыг бууруулж, 3000-аас дээш суралцагчтай 38 сургууль, 46 ба түүнээс дээш хүүхэдтэй 1089 бүлгийн ачааллыг бууруулахаар ажиллаж байна. Түүнчлэн сурагчдын эрүүл мэнд, дархлааг дэмжих зорилгоор “Сүүн дархлаа” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчлөн, бүсчлэн зохицуулж, тухайн бүсийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулна. Мөн сурагчдын аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж, 359 сургуулийн автобус үйлчилгээнд явна.

Солонгос амт бидний ходоодыг хэрхэн буулган авав?
Солонгос амт бидний ходоодыг хэрхэн буулган авав?
 
Хятадын компаниудыг хамгаалах тухай Ши Жиньпины хүсэлтийг Монголд мэдээлсэнгүй
Хятадын компаниудыг хамгаалах тухай Ши Жиньпины хүсэлтийг Монголд мэдээлсэнгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.