Цаг агаар: Есдүгээр сард эрт хүйтэрнэ
 

Цаг агаар: Есдүгээр сард эрт хүйтэрнэ

Монгол орны 2026 оны есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл оюун ухаан, тоон загварчлалын судалгааны хэлтсээс гаргажээ.

Зарим нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

Есдүгээр сард Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Сэлэнгэ болон Төв аймгийн баруун хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Харин Дорноговь, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг болон Өмнөговийн зүүн хэсгээр дунджаас сэрүүн байх төлөв гарчээ. Бусад нутгаар температур олон жилийн дунджийн орчим байна.

Зүүн аймгаар хур тунадас ахиу орно

Хур тунадасны хувьд Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Хөвсгөл, Говь-Алтайн хойд болон Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага хур тунадас орох төлөвтэй.

Харин Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Хэнтий болон Өмнөговийн зүүн хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй байна. Бусад нутгаар дунджийн орчим байна.

Эрт хүйтрэх эрсдэлтэйг анхаарууллаа

Цаг уурын байгууллагаас намрын саруудад баруун аймгуудын нутгаар харьцангуй хуурай, дулаан байх боловч төв, говийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудад хур тунадас ахиу, сэрүүн байх төлөвтэйг анхааруулжээ.

Иймээс есдүгээр сардаа багтаж нойтон цас орох, цочир хүйтрэх үзэгдэл эрт ажиглагдах магадлалтай тул иргэд, малчид, тариаланчид болон аж ахуйн нэгжүүд өвлийн бэлтгэлээ эртнээс хангахыг зөвлөж байна.

Эх сурвалж: Ус Цаг Уур орчны шинжилгээний газар

350 тэрбум ам.доллараас Дөрвөн их наяд ам.доллар хүрэх зам
350 тэрбум ам.доллараас Дөрвөн их наяд ам.доллар хүрэх зам
 
Солонгос амт бидний ходоодыг хэрхэн буулган авав?
Солонгос амт бидний ходоодыг хэрхэн буулган авав?
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.