350 тэрбум ам.доллараас Дөрвөн их наяд ам.доллар хүрэх зам
 

350 тэрбум ам.доллараас Дөрвөн их наяд ам.доллар хүрэх зам

Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк 15 жил хашсан CEO-ийн албан тушаалаа өнөөдөр хүлээлгэн өгч, компанийн гүйцэтгэх захирал бус, ТУЗ-ийн гүйцэтгэх дарга (Executive Chairman) болж байна. Түүний оронд Apple-ийн Hardware Engineering-ийн ахлах дэд ерөнхийлөгч Жон Тернус CEO-ийн албан тушаалыг хүлээн авчээ.

Күүк 2011 онд Стив Жобсын дараа Apple-ийн удирдлагыг авсан бөгөөд түүний 15 жилийн удирдлагын хугацаанд Apple Watch, AirPods, Apple Music, Vision Pro зэрэг шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд зах зээлд гарсан.

Күүкийн үед Apple-ийн бизнесийн цар хүрээ асар их тэлсэн. Түүний CEO болсон үеийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 350 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр компанийн үнэлгээ 4 их наяд ам.доллароос давсан байна.

Apple-ийн хувьцаа Күүкийн CEO болсон үеэс хойш 2,000 гаруй хувиар өссөн бөгөөд компанийн зах зээлийн үнэлгээ хэдэн их наяд доллараар нэмэгджээ.

Apple-ийн шинэ эрин

51 настай Жон Тернус Apple-д 2001 онд бүтээгдэхүүний дизайны багт инженерээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2021 оноос Hardware Engineering хэлтсийг удирдсан. Тэрээр iPhone, iPad, Mac, AirPods зэрэг гол бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд оролцож ирсэн туршлагатай удирдагч юм.

Түүний CEO болсон эхний томоохон сорилтын нэг нь хиймэл оюун ухааны өрсөлдөөн байх төлөвтэй. Мөн Apple есдүгээр сарын 9-нд шинэ бүтээгдэхүүний арга хэмжээ зохион байгуулахаар товлосон бөгөөд энэ нь Тернусын CEO-ийн хувиар оролцох анхны томоохон арга хэмжээ болох юм.

Эх сурвалж: Apple, Reuters

Ормузын хоолой дахин галын шугамд: АНУ–Ираны мөргөлдөөн нефтийн зах зээлийг сандаргав
Ормузын хоолой дахин галын шугамд: АНУ–Ираны мөргөлдөөн нефтийн зах зээлийг сандаргав
 
Солонгос амт бидний ходоодыг хэрхэн буулган авав?
Солонгос амт бидний ходоодыг хэрхэн буулган авав?
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.