БНСУ Хятадаас импортолж буй байцаа болон кимчинд тавих хяналт шалгалтаа чангатгажээ
 

БНСУ Хятадаас импортолж буй байцаа болон кимчинд тавих хяналт шалгалтаа чангатгажээ

Өмнөд Солонгосын эрх баригчид тус улсын хоол хүнсний гол хэрэглээний нэг болох Хятадаас импортолж буй байцаа болон кимчинд тавих аюулгүй байдлын хяналт шалгалтыг чангатгажээ. Учир нь Хятадын нэгэн нийлүүлэгч хураасан байцааны хадгалалтын хугацааг уртасгах зорилгоор хүний биед хорт хавдар үүсгэгч формальдегид бодис хэрэглэсэн нь илэрсэн тухай бид өмнө нь мэдээлсэн байдаг.

Тэгвэл Өмнөд Солонгос улсын төв болон орон нутгийн эрх баригчид боомтуудаар орж ирж буй бүтээгдэхүүний хяналт шалгалтыг нэмэгдүүлж, Хятадаас хүнсний түүхий эд хэлбэрээр импортолж буй бүтээгдэхүүнд формальдегид болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй бусад бодисын шинжилгээг өргөжүүлж байгаагаа мэдэгджээ.

Энэхүү асуудал нь Хэбэй мужийн Жанжякоу хотын Канбао хошуунд гарсан формальдегидийн бохирдлын хэрэг бөгөөд нэгэн нийлүүлэгч хурааж авсан байцааг удаан хугацаанд шинэхэн байлгах зорилгоор формальдегидээр боловсруулсан болохыг тогтоожээ.

Уг хэрэг нь наймдугаар сарын 22-нд Хятадын олон нийтийн сүлжээнд нэгэн бичлэг тавигдсанаар ил болсон билээ. Бичлэгт ажилчид байцааг шингэн зүйлд дүрж боловсруулсны дараа ачааны машинд ачиж байгаа нь харагдсан ба улмаар орон нутгийн эрх баригчид уг шингэнд формальдегид агуулагдаж байсныг баталжээ.

Хятадын хэвлэлүүд мэдээлэхдээ, уг хэрэгтэй холбогдуулан гурван сэжигтнийг баривчилсан гэжээ.

Эх сурвалж: koreatimes

Тасганы овоонд  цахилгаан автомашин цэнэглэх газар ашиглалтад орлоо
Тасганы овоонд цахилгаан автомашин цэнэглэх газар ашиглалтад орлоо
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.