Тасганы овоонд цахилгаан автомашин цэнэглэх газар ашиглалтад орлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тасганы овоонд цахилгаан автомашин цэнэглэх газар ашиглалтад орлоо

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо.

Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна.

Улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулж, нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх боломжтой болно. Мөн цахилгаан автомашинуудад улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруйг олгоод байгаа аж.

Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242,742 хүүхэд бүртгүүлжээ 
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242,742 хүүхэд бүртгүүлжээ 
 
Б.Пүрэвдагва: “Sky Shuttle”-ийн барилга угсралтыг гуравдугаар сард эхлүүлнэ
Б.Пүрэвдагва: “Sky Shuttle”-ийн барилга угсралтыг гуравдугаар сард эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.