Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242,742 хүүхэд бүртгүүлжээ 
 

Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242,742 хүүхэд бүртгүүлжээ 

2026-2027 оны хичээлийн жилд Улсын хэмжээнд 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1,407 Цэцэрлэгт 2-5 насны 242,742 хүүхэд бүртгүүлсэн.

Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын бүртгэлийг дүүргээр нь ангилбал:

  • Багануур дүүрэг - 1,933
  • Багахангай дүүрэг - 289
  • Баянгол дүүрэг - 17,133
  • Баянзүрх дүүрэг - 32,622
  • Налайх дүүрэг - 2,942
  • Сонгинохайрхан дүүрэг - 24,838
  • Сүхбаатар дүүрэг - 8,859
  • Хан-Уул дүүрэг – 22,472
  • Чингэлтэй дүүрэг – 7,898 хүүхэд хамрагджээ.

Насаар нь ангилбал:

  • 2 нас- 24,159
  • 3 нас- 29,487
  • 4 нас-30,721
  • 5 нас- 34,619 гээд нийт нийслэлийн хэмжээнд 118,986 хүүхэд энэ хичээлийн жилд цэцэрлэгт бүртгүүлжээ.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн 2-р шатны цахим бүртгэл 2026 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 09:00 цагт эхэлж, 9 дүгээр сарын 11-ний өдрийн 23:59 цагт хаагдана. 2-р шатны бүртгэлд

  • Түр оршин суух хаягтай хүүхэд
  • 1-р шатны бүртгэлээс хоцорсон хүүхэд хамрагдах боломжтой гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
АНН болон айл өрхийн ус, дулааны төлбөрийн шинэчилсэн үнэ тарифтай танилц
АНН болон айл өрхийн ус, дулааны төлбөрийн шинэчилсэн үнэ тарифтай танилц
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.