ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар Д.Мөнхзоригийг томиллоо
 

ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар Д.Мөнхзоригийг томиллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар Д.Мөнхзоригийг томилжээ.

Тэрбээр 1980 онд Арвайхээр хотод төрсөн. ШУТИС-ийн КТМС-ийг Компьютерийн техник хангамжийн инженер, Удирдлагын академыг Төрийн захиргааны менежер мэргэжлээр тус тус дүүргэсэн. Эрх зүйч мэргэжлийг Түшээ дээд сургуульд эзэмшсэн ба мөн мэргэжлээр тус сургуульд зэргээ ахиулан магистр хамгаалсан байна.

Мөн 2003-2007 онд Улсын дээд шүүхийн компьютерын техникийн хангамж хариуцсан шинжээч, 2010-2019 Шүүхийн ерөнхий зөвлөл, 2019-2022 он хүртэл Төв аймаг дахь шүүхийн тамгын газар, 2022 оноос хойш Шүүхийн сахилгын хороонд тус тус ажиллаж байсан туршлагатай аж.

Сануулахад, "Шүүхийн тухай хуульд зааснаар Гүйцэтгэх нарийн бичгийн дарга ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангах үүрэгтэй. Хууль зүйн дээд боловсролтой, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, сүүлийн таван жилд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэн байх шаардлага хангах учиртай. Ерөнхий зөвлөлийн даргын санал болгосноор Ерөнхий зөвлөл томилж, чөлөөлнө" гэж заасан байдаг байна.

Электрон тамхийг хориглох нийтийн өргөдөл санаачилжээ
Электрон тамхийг хориглох нийтийн өргөдөл санаачилжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.