Электрон тамхийг хориглох нийтийн өргөдөл санаачилжээ
 

Электрон тамхийг хориглох нийтийн өргөдөл санаачилжээ

Өнөөдөр Монгол Улсад электрон тамхины хяналтыг хуулиар зохицуулаагүй бөгөөд онцгой албан татвар ногдуулдаггүй. Түүнчлэн импортын дийлэнх электрон тамхи нь БНХАУ болон Хонконгоос орж ирдэг байна.

Хонконг хуулиараа электрон тамхийг хориглосон бол БНХАУ-д 2022 оноос эхлэн электрон тамхины үнэр, амтыг хориглосон байдаг. Электрон тамхи нь уламжлалт янжуур тамхины үнэр, амтаас гадна чихэр, жимсний амт, үнэртэй байх нь хүүхэд болон эмэгтэйчүүд хэрэглэх шалтгаан болж байна гэж үзсэнтэй холбоотой аж.

Иймд Монгол Улсын иргэн Б.Болд-Эрдэнэ Электрон тамхийг бүр мөсөн хоргилох нийтийн өргөдөл санаачилжээ. Тэрбээр хэлэхдээ "Монгол улсын хүн амын дунд электрон тамхи ялангуяа залуу үе өсвөр насны хүүхдүүд ямар ч хараа хяналтгүй энэ тэнд татаж хэрэглэх боллоо дэлхий нийтээрээ хор уршигийн мэдээд улс орнууд хориглож байгаа манай улсад бүр хэрээс хэтэрч байнаа иймд электрон тамхинд хараа хяналт тавих бус шууд монгол улсад худалдаалахыг хориглох хэрэгтэй ирээдүй хойч үеээ хайрлан хамгаалах нь бидний үүрэг" гэжээ.

Тус өргөдлийг есдүгээр сарын 04-ний өдөр хүртэл хүлээн авах юм.

Дашрамд дурдахад УИХ-ын гишүүн Х.Номинчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч буй билээ.

Боловсруулагдаж буй хуулийн төслийн үзэл баримтлал:

  1. Электрон тамхийг хуульчлах, янжуур болон электрон тамхины амт, үнэрийг хориглох

  2. Тамхийг ил байршуулж худалдахыг хориглох

  3. Татварыг үе шаттай нэмэгдүүлэх

  4. Онцгой албан татварын тодорхой хувийг тамхинаас урьдчилан сэргийлэх, тамхины хор нөлөөг бууруулахад зарцуулах гэж тус тус тусгажээ.

Тус хуулийн төсөл нь одоог хүртэл өргөн баригдаагүй хуулийн төсөл боловсруулах шатан дээрээ гацсан байгаа аж.

ЗГ 9 ШИЙДВЭР |  Оюу-Толгой ХХК-ийн ногдол ашгийг Монголд авчирна
ЗГ 9 ШИЙДВЭР | Оюу-Толгой ХХК-ийн ногдол ашгийг Монголд авчирна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.