ЗГ 9 ШИЙДВЭР | Оюу-Толгой ХХК-ийн ногдол ашгийг Монголд авчирна
 

ЗГ 9 ШИЙДВЭР | Оюу-Толгой ХХК-ийн ногдол ашгийг Монголд авчирна

2027 оны улсын төсвийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Мөн Ерөнхий сайд Н.Учрал онцлох есөн шийдвэрийг олон нийтийн сүлжээгээр танилцуулав.

Энэхүү шийдвэрт дараах зүйлс багтжээ.

  • Оюу-Толгой ХХК-ийн ногдол ашгийг Монголд авчирна
  • Тавантолгойн 1072 хувьцааг үр хүүхдүүдээ өвлүүлж, жинхэнэ өмч болгоно.
  • Хөдөлмөр эрхлэгчдийн цалингийн орлогоос 792.000 төгрөгийн хувь хүний орлогын албан татвар төлөхгүй. Мөн 2.5 тэрбум хүртэлх борлуулалттай компани аж ахуй нэгжийн албан татварын ердөө 1 хувийг төлнө. 23 мянган аж ахуй нэгж сар бүр НӨАТ тайлан гаргахгүй.
  • 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс 141000 мянган ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгана. Мөн 2026 оны 11 дүгээр сарын 1-ээс ахмад настнуудад 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно. Түүнчлэн 2027 оны эхний улиралд багтаан төрийн бүх албан хаагчдийн цалинг инфляцтай уялдуулан нэмнэ.
  • 16000 өрх орон сууцтай болно. Үүнээс 2000 айлд түрээслээд өмчлөх нөхцөлөөр, 14000 айлд ипотекийн зээлээр олгоно. Төрийн барьж байгаа 4000 орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувь биш 15 хувь болгож бууруулна.
  • ДЦС3 дэргэд 300МВТ хүчин чадалтай ДЦС6 цахилгаан станцийг барьж байгуулна.
  • Зургаан бүс тус бүрд кембрижийн хөтөлбөртэй хоёр сургууль нэг төрөлжсөн ахлах сургууль байгуулна. Мөн 300 ортой 15 дотуур байр шинээр барина. Түүнчлэн 100 мянган сурагч google компьютер хүлээн авч, 100 сургууль гүүглийн лаборатори сургууль болно. 100 сургуулийг уурийн зуухгүй эрчим хүчний хэмнэлттэй сургууль болгоно
  • Өнөөдрийн байдлаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 39 эмнэлэг баригдаж байгаа бол үүн дээр нэмж 34 эмнэлэг барина. Мөн Ахмадууд чихрийн шижин, зүрх судас, даралтын эмээ нэг ч төгрөг төлөхгүй авдаг болно.
  • 10 нарны станцыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулна" гэж мэдэгдлээ.

Хотын дарга аа, дугаарын хязгаарлалтаа зогсооё ! 
Хотын дарга аа, дугаарын хязгаарлалтаа зогсооё ! 
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.