Хотын дарга аа, дугаарын хязгаарлалтаа зогсооё ! 
 

Хотын дарга аа, дугаарын хязгаарлалтаа зогсооё ! 

Нийслэлийн Замын Хөдөлгөөний Удирдлагын төвөөс 8-р сарын 15-аас эхлээд 9-р сарын 12-н хүртэл сар гаруйн хугацаанд бүсчлэл хамаарахгүй автомашиныг тэгш, сондгойгоор өглөө 07:00 цагаас үдшийн 21:00 цаг хүртэл хязгаарласан. Мөн есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор энэхүү тэгш, сондгой үйлчлэхгүй гэж мэдэгдсэн байдаг.

Энэхүү хязгаарлалтаар Монголын иргэдийг тэгш сондгойгоор ажлаа зохицуулж, үр хүүхдээ тэгш сондгойгоор сургуульд нь явуул гэснээс өөрцгүй билээ. Харин ч КОП-17 олон улсын хурлыг хүндэтгэн хүлээж авч, 16 хоногийн тэгш, сондгой хязгаарлалтыг хүлцэнгүй давсан ард түмэн өнөөдрөөс цааш өдөр хязгаарлалтыг хүлээж авахад хэцүүхэн болж байна.

Тодруулбал, Улаанбаатар хотод автомашины улсын дугаарын хязгаарлалтыг энэ хэвээр 14 цаг тасралтгүй хэрэгжүүлбэл иргэдийн санхүүгийн зардал улам бүр нэмэгдэл, цаг хугацаа, ажил алба бүх зүйлд "шатах" эрсдэл үүсээд буй билээ.

КОП-17 олон улсын хурал болсноор бидний жаргал, зовлон дундах амьдрал дан зовлон болж хувирав. Бүтэн жилийн турш цахилгаанаа хязгаарлуулна. Бас болоогүй зун болохоор халуун усаа ч мөн хязгаарлуулна. За тэр яахав бүр шатахуун авах гэж хонон өнжин оочерлоно. Тэгж байтал КОП-17 болох сургаар автомашины улсын дугаараа тэгш, сондгойгоор хязгаарлуулаад арай гэж 16 хоногийн нүүр үзтэл дахиад л 15 хоног цаана нь байна гэх. Харин одоо КОП ч дууслаа тэгш, сондгойгоо ч дуусгая Хотын дарга аа!

С.Энх

Арван минутад амжиж 900 хүүхдийн амь аварчээ
Арван минутад амжиж 900 хүүхдийн амь аварчээ
 
ЗГ 9 ШИЙДВЭР |  Оюу-Толгой ХХК-ийн ногдол ашгийг Монголд авчирна
ЗГ 9 ШИЙДВЭР | Оюу-Толгой ХХК-ийн ногдол ашгийг Монголд авчирна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.