2026 оны наймдугаар сарын 24-ний байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.3 хувь, өмнөх 7 хоногоос 0.9 хувиар тус тус буурсан гэж Үндэсний статистик хорооноос мэдээлж байна.
Өмнөх 7 хоногтой харьцуулахад:
- Төмсний үнэ 6.8 хувь,
- Сонгинын үнэ 4.5 хувь,
- Үхрийн цул махны үнэ 3.0 хувь,
- Хонины ястай махны үнэ 1.0 хувь,
- Үхрийн ястай махны үнэ 0.5 хувь,
- Адууны ястай махны үнэ 0.5 хувиар тус тус буурсан гэлээ.

