ХЭҮК-ын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны II улирлын ээлжит хуралдаан боллоо calendar_month 2025/06/30
 

ХЭҮК-ын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны II улирлын ээлжит хуралдаан боллоо calendar_month 2025/06/30

/2025.06.30/

ХЭҮК-ын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны II улирлын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.06.30/ боллоо. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан гишүүн С.Дондов хуралдааныг нээж, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулав.

Хуралдааны эхэнд Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн 2025 оны хагас жилийн ажлын тоймыг ахлах референт Б.Эрдэнэбат танилцуулж, цаашид хамтран ажиллах төлөвлөгөөг танилцуулсан. Тухайлбал, хүний эрх хамгаалагчийг механизмын хүрээнд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх тухай 2 дүгнэлтийг Хорооноос гаргаж, 5 гомдол, мэдээлэл ажиллагаа явуулж байна. Хүний эрх хамгаалагчийн хэлтэст ирсэн 17 гомдол, мэдээллийг хугацаанд нь шийдвэрлэж хариуг өгсөн байна.

Түүнчлэн Хүний эрх хамгаалагчийн хороонд ирсэн гомдол, мэдээлэлд хийсэн ажиллагааны талаарх мэдээллийг Хорооны гишүүн Ц.Оюунбаатар, Э.Сундуй нар танилцууллаа. Хүний эрх хамгаалагчийн хороонд хандсан иргэний гомдолд дүгнэлт гаргах үйл явцыг түргэтгэх үүднээс Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн албан хаагчдыг гомдол шийдвэрлэх ажиллагаанд жигд татан оролцуулах тухай саналыг Хорооны гишүүд дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Хуралдаанд Хүний эрх хамгаалагчийн хорооны дарга С.Дондов, Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүн Э.Сундуй, Ц.Оюунбаатар, Ч.Өнөржаргал, Ц.Отгонтунгалаг, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн ахлах референт Б.Эрдэнэбат, Хүний эрх хамгаалагчийн хорооны нарийн бичгийн дарга, ахлах мэргэжилтэн А.Балдангомбо нар оролцов.

Эх сурвалж: ХЭҮК

Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга боллоо
Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга боллоо
 
Ногоон байгууламж хариуцсан ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөг болгон нэмэгдүүллээ
Ногоон байгууламж хариуцсан ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөг болгон нэмэгдүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.