Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга боллоо

/2025.06.28/

Нийслэл Улаанбаатар хотыг хүрээлэн буй хайрхан уулын тахилгын арга хэмжээ өнөөдөр нэгэн зэрэг боллоо. Тодруулбал, зуны дунд хар морь сарын улаагчин туулай өдөр буюу зургаадугаар сарын 27-ны энэ өдөр Чингэлтэй хайрханы тайлгын Их овоо, Баянзүрх хайрханы Их овоо, Богдхан хайрхан Зэндмэн овоо, Сонгинохайрхан уулын баруун бэлд тус тус их тахилга боллоо. НИТХ-ын дарга А.Баяр Чингэлтэй хайрханы тайлгын Их овоо болон Баянзүрх хайрханы Их овооны тахилгад оролцлоо. Энэхүү Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн хайрханы тахилгад Нийслэлийн удирдлагууд болон дүүргийн Засаг дарга нар, сүсэгтэн олон оролцлоо.