
Францын алдарт жүжигчин Жерард Депардье болон зохиолч Мишель Уэльбек нарыг бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Парисын прокурорын газраас өчигдөр энэ талаар мэдээлсэн байна.
AFP агентлагийн мэдээлснээр тус хоёр эрэгтэй нь 2018 онд киноны зураг авалтын үеэр эмэгтэй хүнийг бүлэглэн хүчиндсэн болон бэлгийн халдлага үйлдсэн хэрэгт буруутгажээ.
Парисын прокурорын газрын мэдэгдсэнээр уг хэрэгтэй холбоотой иргэний нэхэмжлэгчийн статустай гомдол 2025 оны тавдугаар сарын 13-нд гарсан бөгөөд үүний дараа шүүхээс мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Харин хоёр уран бүтээлчийн өмгөөлөгчид “Reuters” агентлагийн тайлбар авах хүсэлтэд хариу өгөөгүй гэнэ.
77 настай жүжигчин Жерард Депардье 2025 оны тавдугаар сард киноны зураг авалтын үеэр хоёр эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутай нь тогтоогдож байжээ. Тэрбээр энэ шийдвэрийг давж заалдсан боловч 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд гомдлоо татан авч, гэм буруугаа хүлээн зөвшөөрөн хохирогчдоос уучлал хүссэн байна. Гэсэн ч ахиад ийнхүү шүүхийн хаалга татахаар болжээ.
Депардье нь уран бүтээлийн замналдаа 200 гаруй кинонд тоглосон бөгөөд “Green Card”, “The Last Metro”, “Cyrano de Bergerac” зэрэг киногоороо олон улсад танигдсан Францын жүжигчин юм.
Мишель Уэльбек гэж хэн бэ?
70 настай Мишель Уэльбек бол Францын нэр хүндтэй зохиолчдын нэг бөгөөд “Submission”, “Atomised” зэрэг романаараа дэлхийд танигдсан. Түүний бүтээлүүд нийгэм, шашин, улс төрийн асуудлыг хөнддөг бөгөөд олон нийтийн дунд үргэлж маргаан дагуулж ирсэн юм.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.