Тайландад 51 настай монгол эмэгтэйг хулгайн хэргээр баривчилжээ
 

Тайландад 51 настай монгол эмэгтэйг хулгайн хэргээр баривчилжээ

Тайландын “Суварнабхуми” олон улсын нисэх буудалд 51 настай Монгол Улсын иргэн эмэгтэйг хулгайн хэрэгт сэжиглэн баривчилсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 21-нд болсон уг хэргийн үеэр тайланд иргэний бичиг баримт, жолооны үнэмлэх, банкны карт, бэлэн мөнгө зэрэг эд зүйлс нисэх буудлаас алдагдсан байна. Хохирогч АНУ руу нисэхээр бэлтгэж байсан бөгөөд алдагдсан эд зүйлсийн дунд тайландын үндэсний мөнгө болох бат болон ам.долларын бэлэн мөнгө байжээ. Цагдаагийн байгууллага камерын тусламжтайгаар сэжигтнийг баривчилж, хураан авсан эд зүйлсийг эзэнд нь буцаан өгсөн байна. Мөн сэжигтний амьдардаг Бангкок хотын Рама IX орчмын орон сууцанд нэгжлэг хийжээ.

Монголын иргэн мөн арваннэгдүгээр сарын 17–20-ны хооронд Япон, Хятадын жуулчидтай холбоотой гурван хулгайн хэрэгтэй холбогдсныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Эх сурвалж: Thaiger

“Дайнд татагдсан” гэх иргэнийг эргүүлэн авчрахаар ГХЯ шуурхай ажиллаж байна
“Дайнд татагдсан” гэх иргэнийг эргүүлэн авчрахаар ГХЯ шуурхай ажиллаж байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.