Гадны хэвлэлүүд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ажлаа өгсөн талаар хэрхэн мэдээлэв
 

Гадны хэвлэлүүд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ажлаа өгсөн талаар хэрхэн мэдээлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хугацаанаасаа өмнө ажлаа өгөөд байна. Тэгвэл У.Хүрэлсүхийн ажлаа өгсөнтэй холбогдуулж гадны хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг тоймлон хүргэе.

1. Reuters (Их Британи): У.Хүрэлсүхийн огцролт нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлтэй холбоотой авлигын хэрэгт холбогдсон улс төрийн дотоод зөрчил, эрх мэдлийн тэмцлийг ил болгож, Монголд ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгууль явуулах нөхцөл бүрдүүллээ гэж мэдээлэв.

Reuters

2. Associated Press (AP) (АНУ): Ерөнхийлөгчийг 25 сая ам.долларын авлига авсан гэх мэдэгдэлтэй холбогдуулан огцрохоо зарласан ч У.Хүрэлсүх өөрийгөө буруугүй гэж мэдэгдэж, мөрдөн шалгалтад хамтран ажиллахаа илэрхийлснийг онцолжээ.

AP News

3. Deutsche Welle (DW) (Герман): У.Хүрэлсүх төмөр замын төсөлтэй холбоотой авлигын хэрэгт нэр холбогдсоноо няцаасан ч нэр төрөө сэргээхийн тулд албан тушаалаасаа буухаар болсныг мэдээлэв.

DW

4. Channel NewsAsia (CNA) (Сингапур): Монголын Ерөнхийлөгч авлига, хээл хахуулийн асуудлаар улс төрийн дарамтад орж, сөрөг хүчний шаардлагын дараа огцрохоо зарласныг мэдээлжээ.

CNA

5. KUN.UZ (Узбекистан): У.Хүрэлсүхийг Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын гэрээтэй холбоотой 25 сая ам.долларын авлигын хэрэгт нэр холбогдсон бөгөөд уг асуудлаар мөрдөн шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн гэж бичжээ.

Kun.uz

6. Arab News (Саудын Араб): Ерөнхийлөгчийн огцрох шийдвэрийг эрх баригч намын дотоод фракцын зөрчил, төмөр замын төслийн авлигын гэх дуулиантай холбон мэдээлж, холбогдох компани буруутгалыг няцаасныг дурджээ.

БНСУ-ын BHC Chicken Монголд 10 жилийн хугацаанд 15 салбар нээнэ
БНСУ-ын BHC Chicken Монголд 10 жилийн хугацаанд 15 салбар нээнэ
 
“Шувуу“ ажиллагааны хүрээнд авч ирсэн Т.Бадамжунай хариуцлагаас мултарсан уу?
“Шувуу“ ажиллагааны хүрээнд авч ирсэн Т.Бадамжунай хариуцлагаас мултарсан уу?
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.