Хүний эрхийн боловсролыг түгээхэд манлайлан ажиллаж байгаа ХЭҮК-т талархал илэрхийллээ
Шуурхай мэдээ
 

Хүний эрхийн боловсролыг түгээхэд манлайлан ажиллаж байгаа ХЭҮК-т талархал илэрхийллээ

/2025.03.07/

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн С.Дондов, Г.Нарантуяа, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нар Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн, Хүний эрхийн үндэсний зөвлөх Ч.Алтангэрэлтэй хүний эрхийн төлөв байдал, хүний эрхийн үндэсний байгууллагыг чадавхжуулах асуудлаар харилцан мэдээлэл хуваалцаж, цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар өнөөдөр санал солилцлоо.

ХЭҮК-ын үйл ажиллагааг дэмжиж, чадавхжуулахад НҮБ-ын хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулж ирсэнд талархаж буйгаа Комиссын дарга Д.Сүнжид илэрхийлж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах, Хүний эрх хамгаалагчийг хамгаалах, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизмын үйл ажиллагаа болон хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч мэдээлэл өгөв.

Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн хүний эрхийн боловсролыг албан бус боловсролын тогтолцоогоор дамжуулан түгээхэд ХЭҮК манлайлан ажиллаж байгааг сайшааж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд тусгахаар төлөвлөсөн хүний эрхийн асуудлын мөрөөр хүний эрхийн хэрэгжилтэд бодлогын ахиц дэвшил гарна гэдэгт найдаж байгаагаа онцоллоо.

Тэрбээр ядуурал нь хүний эрхийн зөрчил үүсэх үндсэн суурь шалтгаан болж байгаа учир Тогтвортой хөгжлийн зорилгын эхний зорилт болох ядуурлыг бууруулах, тэр дундаа зорилтот бүлгийн эрхийн хэрэгжилтийг хангахад Монгол Улсын Засгийн газраас анхаарах нь зүйтэй гэлээ.

Түүнчлэн Монгол Улсад Ази-Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн сургалт, судалгааны төв байгуулахад НҮБ-аас бодлогоор дэмжиж, цаашид өргөн хүрээнд хамтран ажиллана гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ташрамд дурдахад, ноён Яап Ван Хиердэн нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Монгол Улс дахь НҮБ-ын системийг тэргүүлэх Суурин зохицуулагчаар томилогдсон. Тэрбээр хөгжлийн асуудал, хүмүүнлэгийн болон энх тайвныг бэхжүүлэх чиглэлээр, ялангуяа салбар байгууллага, алба, төсөл хөтөлбөрийг удирдан, зохион байгуулах төдийгүй стратеги, бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа, менежмент болон зохицуулалтын чиглэлээр удирдах түвшинд 30 гаруй жил ажилласан туршлагатай юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд баярын мэнд хүргэлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд баярын мэнд хүргэлээ
 
ГЭМТ ХЭРЭГ: Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт гэмт хэрэг ХАМГИЙН ИХ гарчээ
ГЭМТ ХЭРЭГ: Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт гэмт хэрэг ХАМГИЙН ИХ гарчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.