PDAC 2025: Оролцогчдын тоо дээд хэмжээнд хүрч, уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэг нэмэгдлээ
Шуурхай мэдээ
 

PDAC 2025: Оролцогчдын тоо дээд хэмжээнд хүрч, уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэг нэмэгдлээ

/2025.03.07/

2025 оны 3-р сарын 2-5-ны хооронд Канадын Хайгуулч, Олборлогчдын Холбооны (PDAC) ээлжит чуулга уулзалт зохион байгуулагдаж, 27 мянга гаруй хүн оролцлоо.

"Жилээс жилд PDAC-ын оролцогчид зах зээлийн шинэ чиг хандлага, технологийн дэвшилттэй танилцаж, чухал холбоосуудыг үүсгэдэг. Энэ жил бид хөрөнгийн зах зээл, нутгийн уугуул иргэдийн оролцоо, ажил мэргэжлийн өсөлт дэвшил, тогтвортой байдал зэрэг сэдвээр өргөн хүрээний хөтөлбөр хэрэгжүүлж, энэ уламжлалыг хадгалсан. Мөн бид хөрөнгө оруулагчдад зориулсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, компаниуд танилцуулгаа хийж, бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх, хамтран ажиллах сайхан боломжуудыг олгосон” гэж PDAC-ийн ерөнхийлөгч Рэймонд Голди хэллээ.

Уул уурхайн салбар хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж байгааг шинжээчид болон компанийн төлөөллүүд онцолж байна. 4 дүгээр улиралд алт, мөнгөний олборлолт нэмэгдэж, бэлэн мөнгөний урсгал дээд цэгт хүрсэн тухай алт, мөнгөний томоохон компаниуд мэдээллээ.

Шинжээчид энэ оны эхээр нэг унци алтны үнэ 3000 ам.долларт хүрэхэд ашиг нь мөн өснө гэж таамаглаж байна. Уул уурхайн салбарт алтны олборлолт чухал хэвээр байгаа ч шинэ технологийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаагийн улмаас критикал минералын салбарт хөрөнгө оруулалт ихсэх төлөвтэй байна.

Зохион байгуулагчид энэ жилийн PDAC нь салбарын оролцогч талуудад яриа хэлэлцээр хийх, хамтран ажиллах боломж олгосон гэж мэдэгдэв.

“Ашигт малтмал нь орчин үеийн технологийн гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд бидний өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай билээ. Энэ долоо хоногт Канадын Засгийн газар Ашигт малтмалын хайгуулын татварын хөнгөлөлтийг хоёр жилээр сунгах шийдвэр гаргасан. Одоо бидний зорилго бол энэхүү шийдвэрийг хууль болгох явдал бөгөөд бид уг хөнгөлөлтийг Канадын санхүүгийн тогтолцоонд нутагшуулахын төлөө ажиллах болно.” гэж Голди мэдэгдлээ.

Эх сурвалж:Моngolianminingjourngal

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
 
ГЭМТ ХЭРЭГ: Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт гэмт хэрэг ХАМГИЙН ИХ гарчээ
ГЭМТ ХЭРЭГ: Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт гэмт хэрэг ХАМГИЙН ИХ гарчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.