Хоёр орны хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр орны хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль эхэллээ

May be an image of 5 people

/2024.05.13/: Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн Хуурай замын цэргийн хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль эхэллээ.

Хоёр улсын нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулагдсан “Энхийн элч”, “Талын манлайлагч”, “Анчин бүргэд” сургуулиудын үргэлжлэл болгож “Талын түнш-2024” хамтарсан хээрийн сургуулийг Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулж эхэллээ.

Нээлтийг сургуулийн Монгол талын удирдагч Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэрийн илтгэлээр эхлүүлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, сургуулийн БНХАУ-ын талын удирдагч хошууч генерал Ван Зы Цян нар сургуульд оролцогч цэргийн алба хаагчидтай мэндчилсэн ба үргэлжлүүлэн хоёр орны төрийн далбааг мандуулж, төрийн дууллыг эгшиглүүлсэн юм.

Арга хэмжээг нээж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал хэлсэн үгэндээ “Талын түнш-2024” хээрийн сургууль нь хоёр орны найрамдал харилцааг хөгжүүлж, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, суралцах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хоёр орны хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд оршиж байгааг тодотголоо. Мөн тэрээр “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэгчлэн хатуу ширүүн цаг үеүдэд харилцан нэгэндээ тусалж, тохиолдсон бэрхшээл саадыг хамтын хүчээр туулсныг илтгэлдээ дурдаж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа энэ цаг үеийг хамтарсан хээрийн сургуулиар батжин бэхжүүлж байгааг цохон тэмдэглэв. Илтгэлийнхээ төгсгөлд сургуулийг зохион байгуулахад бүх талын тусламж үзүүлсэн хоёр орны Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдлага, говь хээрийн нөхцөлд хамтарсан сургалтыг явуулахад дэмжлэг үзүүлж байгаа Дорноговь аймгийн удирдлагад талархал дэвшүүллээ.

БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн Умард байлдааны тойргийн Хуурай замын цэргийн штабын орлогч дарга хошууч генерал Ван Зы Цян элгэмсэг дотноор угтан авсан Монголын дайчин нөхдөдөө талархаж байна гээд хоёр орны хамтарсан уламжлалт сургууль БНХАУ, Монгол Улс, хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, иж бүрэн стратегийн түншлэл тогтоосны 10 жилийн ойн хүрээнд явагдах гэж байгааг онцоллоо. Мөнхийн хөрш хоёр орны нөхөрлөлийн гэрч болох “Талын түнш-2024” хээрийн сургууль нь олон талын ач холбогдолтойг дурдахын зэрэгцээ цэргийн харилцаа, хамтын ажиллагаанд түүхийн шинэ хуудас нээгдэж байгааг илэрхийлээд сургуульд оролцогч цэргийн алба хаагчдад амжилт хүслээ.

May be an image of 4 people

Нээлтийн арга хэмжээтэй залгуулан хоёр орны цэргийн алба хаагчид байгаль орчны төлөөх үйлсэд нэгдэж, Монголын их говьд 400 гаруй нарс модыг тарьж, “Найрамдлын төгөл” гэж нэрлэхээр тогтов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын талаас хүсэлт тавьсны дагуу говь хээрийн нөхцөлд ургадаг нарс модыг БНХАУ-ын цэргийн алба хаагчдаас бэлэглэж, өнөөдөр сургуулийн газар районд төгөл болгон байгууллаа гэж "Талын түнш-2024" хээрийн сургуулийн хэвлэл мэдээллийн бүлгээс мэдээлэл ирүүллээ.

Эх сурвалж: ЗХЖШ

“Вrain drain to Вrain gain” хэлэлцүүлэг эхэлж байна
“Вrain drain to Вrain gain” хэлэлцүүлэг эхэлж байна
 
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.