“Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургуулилтад 10 гаруй улс орны орны 80 орчим төлөөлөл оролцоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургуулилтад 10 гаруй улс орны орны 80 орчим төлөөлөл оролцоно

May be an image of 9 people, people studying, newsroom and text

/2024.05.01/: Монгол Улсын Шадар сайд, Дорнод аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага, туршлага солилцох үйл ажиллагааг энэ сарын 7-10-ны өдрүүдэд тус аймагт зохион байгуулна.

Олон улсын сургалт, дадлага зохион байгуулахтай холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж, сургуулийн бэлтгэл ажлыг хангаж байна.

“Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ” сэдэвт тус дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын талын зохион байгуулагч, сургагч багш нараас гадна төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, яам, агентлаг зэрэг 30 гаруй байгууллагын 200 гаруй ажилтан, алба хаагч, олон улсын байгууллагын төлөөллүүд, Австрали, Бандладеш, Канад, Энэтхэг, БНСУ, Лаос, Малдив, Непал, Флиппин, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс зэрэг нийт 10 гаруй улс орны орны 80 орчим төлөөлөл оролцоно.

Эх сурвалж: ОБЕГ

“Хувцас загварын салбарын форум“ зохион байгуулагдлаа
“Хувцас загварын салбарын форум“ зохион байгуулагдлаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.