Дэлхий бүжгийн өдрийг тохиолдуулан “Сүлд” чуулга “Монголиан контемпорари” бүжгийн тоглолт хийлээ ​
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхий бүжгийн өдрийг тохиолдуулан “Сүлд” чуулга “Монголиан контемпорари” бүжгийн тоглолт хийлээ ​

May be an image of 16 people

/2024.04.30/: “Монголиан контемпорари” төслийн санаачлагч “Сүлд” чуулгын бүжиг дэглээч, бүжгийн багш МУСТА Ё.Дамчаабадгарын найруулга дэглэлтээр энэхүү бүрэн хэмжээний тоглолтыг олон нийтэд толилууллаа.

Монгол бүжгийн уран яруу өнгө төрхийг орчин цагийн контемпорари урсгалтай хослуулан туурвисан уг бүтээл нь бүжгийн урлагийн алдартнууд, судлаач мэргэжилтнүүд, үзэгчдээс халуун алга ташилт, өндөр үнэлэлт авсан тоглолт болсон юм.

May be an image of 3 people and people dancing

Тоглолтод БНХАУ-ын Вучоу, Монако улсын Монтe Kaрло хотуудад болдог Дэлхийн циркчдийн “А” зэрэглэлийн тэмцээний “Мөнгөн арслан”, “Мөнгөн алиалагч” цомын эзэд, "Мөнгөн мод 2023" наадмын тайзны урлагийн шилдгийн шилдэг уран бүтээлчид, ҮУИТ, ЦДБЭЧ, ДБЭТ, Монгол хаан тeатр, Нийслэлийн Улаанбаатар театрын уран бүтээлчид урилгаар оролцов.

May be an image of 3 people and people dancing

Эх сурвалж: ЦЕГ

Нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.