АШУҮИС-ийн эмнэлгүүд 110 төрлийн 141 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээж авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АШУҮИС-ийн эмнэлгүүд 110 төрлийн 141 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээж авлаа

/2024.04.25/: Өчигдөр “АШУҮИС-ийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд АШУҮИС-ийн Төв эмнэлэг 70 төрлийн 87 ширхэг, Нүүр ам судлалын төв эмнэлэгт 17 төрлийн 24 ширхэг, Монгол анагаах ухааны төв эмнэлэгт 23 төрлийн 30 ширхэг нийт 110 төрлийн 141 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээж авлаа.

Энэ төсөл Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд АШУҮИС-ийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардлагатай 7,5 сая еврогийн санхүүжилттэй төсөл юм.

May be an image of 7 people and text

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Монгол Улсын эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэлддэг их сургуулийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчилж байгаа нь АШУҮИС-д томоохон дэмжлэг болж байна. Анагаахын сургуулийн тогтолцоог бэхжүүлэх, дан ганц сургалт явуулах биш судалгаа, эрүүл мэндийн үзлэг шинжилгээг цогцоор нь хийдэг болж байгаад баяртай байна” гэж арга хэмжээний үеэр хэллээ.

Монгол Улс 1963 оноос хойш Австри Улстай дипломат харилцаатай байж, хамтын ажиллагааны хүрээнд сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт олон удаагийн хөрөнгө оруулалт хийсний нэгээхэн хэсэг нь энэ төсөл юм. Төсөл хэрэгжсэнээр их сургуулийн эмнэлгүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжирна.

Эх сурвалж: БШУЯ

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд ирлээ
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд ирлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.