/2024.04.19/: Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.
Ихэнх хугацаанд салхи нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Иймд:
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээх авах,
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх,
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх
- Ой, хээрт явахдаа ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ