Францад байрлах 452 сая долларын цайзыг Монгол хүн авах хүсэлтээ илэрхийлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Францад байрлах 452 сая долларын цайзыг Монгол хүн авах хүсэлтээ илэрхийлжээ

/2024.04.19/: Парисын ойролцоо байрлах нэгэн цайзыг Ротшильдын гэр бүлийн гишүүн, хожим нь Мароккогийн хаан эзэмшиж байсан бөгөөд 452 сая ам. доллараар зархаар төлөвлөж байгаа тухай Mansion Global мэдээлжээ.

Chateau d'Armainvilliers нь Эйфелийн цамхагаас зүүн тийш 30 милийн зайд оршиж байгаа нь дэлхийн хамгийн үнэтэй байшин болгож байна гэж тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн зөвлөх, Whisper Auctions компанийн үүсгэн байгуулагч Игнас Меувиссений хэлжээ.

2500 акр талбайд байрладаг Chateau d'Armainvilliers нь урт түүхтэй бөгөөд 1100-аад онд дундад зууны үеийн цайз газар байсан бөгөөд дараа нь Францын хувьсгалын үеэр хэсэгчлэн сүйрсэн гэж Ротшильдын архивын барилгын товч түүхэнд байдаг аж.

Том хэмжээтэй байшингийн одоогийн гадна талын ихэнх хэсэг нь Ротшилдсын гэр бүлийн өмчлөлийн үед бүтээгдсэн бөгөөд түүний дотор "эгц налуу дээвэртэй, дээд давхрын модон материалууд нь Английн зуслангийн байшингийн хэв маягтай зарим талаар төстэй" гэж гэр бүлийн архивт дурджээ.

Ротшильдууд 1980-аад онд Мароккогийн хаан II Хассанд Chateau d’Armainvilliers-ийг худалдсан байна.

Хамгийн сүүлд 2008 онд хаан II Хассаны хүү үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг авч, 200 сая еврогоор зарсан гэж Меувиссен хэлэв.

Энэ үл хөдлөх хөрөнгийг Ойрхи Дорнодын нэгэн хүн худалдаж авсан боловч хэзээ ч ашиглаж байгаагүй аж.

100 өрөө бүхий энэхүү цайз нь гурван давхар, гурван цахилгаан шат, таван салон, 17 сэдэвчилсэн унтлагын өрөө, хамгийн сүүлийн үеийн гал тогооны хэрэгсэлтэй. Үсчин, хувийн машины зогсоол, 50 морины жүчээ, ажилчдын орон сууц, цэцэрлэгт хүрээлэнгийн 36 төрөл бүрийн барилга байгууламж гэх мэт олон тохилог байгууламж байдаг. Энэхүү цайз нь Мароккогийн сэдэвтэй дотоод засал чимэглэлийн ихэнх хэсгийг хадгалсаар байгаа бөгөөд зургуудаас нь харж болно.

Уг үл хөдлөхийг далд зарж магадгүй бөгөөд ихэнх эзэмшигчид болон худалдан авах санал гаргасан хүмүүсийн нэрс нууцлалтай байдаг гэв.

Зарим боломжит үйлчлүүлэгчдийг дурдахад “Зүүн Европоос нэг, Азиас гурав, Монголоос нэг худалдан авагч сонирхож байгаагаа илэрхийлсэн” байна.

Эх сурвалж: barrons.com

Дайралтын улмаас ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд Израиль одоогоор хариуцлага хүлээгээгүй байна
Дайралтын улмаас ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд Израиль одоогоор хариуцлага хүлээгээгүй байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.