Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах нээлттэй сонсгол өнөөдрөөс эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах нээлттэй сонсгол өнөөдрөөс эхэлнэ

/2024.04.15/: Монгол Улсын Их Хурлын 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсанЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхийХянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр эхэлнэ.

Нээлттэй сонсгол эмийн хүртээмж, эмийн үнэ ба шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл болон чанарын хяналт гэсэн гурван сэдвийн хүрээнд энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх бөгөөд гурван өдөр нийт 127 гэрчийг дуудаж сонсох юм.

Сонсголын эхний өдрийн Эмийн хүртээмж сэдвийн хүрээнд Эмийн хүртээмж, үнэ, чанарын талаар иргэдээс ирүүлсэн баримт мэдээллийг сонсох, мөн салбарын ерөнхий мэдээлэл, хүний нөөцийн гажуудлын талаарх баримтууд,зайлшгүй шаардлагатай болон үнийн хөнгөлөлт зохицуулалт, эдгээр зохицуулалтад албан тушаалтан нөлөөлсөн байдал, эм хангамжийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын хамаарал зэрэг сэдвүүдээр гэрчүүдийн мэдээллийг сонсоно.

Эх сурвалж: УИХ

Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан зөрчилтэй хашаа, хайсуудыг буулгалаа
Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан зөрчилтэй хашаа, хайсуудыг буулгалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.