“Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын ажлыг эхлүүллээ
 

“Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын ажлыг эхлүүллээ

/2024.04.12/: “Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэлх авто замын газар чөлөөлөлтийн асуудлаар өнгөрсөн гуравдугаар сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Ээрмэл буюу "Ариг гал" компанийн төлөөлөлтэй уулзсан. Тэгвэл өнөөдөр тус авто замын ажлыг эхлүүллээ.

“Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэл буюу Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбох 640 метр уг авто замыг зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Зорчих хэсэг нь 7 метр өргөн, хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний замтай байх бөгөөд ус зайлуулах систем, гэрэлтүүлгийг иж бүрэн суурилуулж, тохижуулах юм.

Эх сурвалж: НЗДТГ

🔴ШУУД: Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан
🔴ШУУД: Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан
 
Вьетнамын Далайн Их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна
Вьетнамын Далайн Их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.