Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа Вьетнам иргэдээс 15.5 сая төгрөгийн хандив ирүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа Вьетнам иргэдээс 15.5 сая төгрөгийн хандив ирүүлжээ

/2024.04.11/: ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дам тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал болоод хоёр орны гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцсон юм.

Энэ үеэр зудын гамшгийн хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа 600 гаруй Вьетнам иргэнээс ирүүлсэн 15.5 сая төгрөгийн хандивыг хүлээлгэн өглөө.

Эх сурвалж: ОБЕГ

“Байгаль орчны удирдах ажилтны зөвлөгөөн-2024” болж байна
“Байгаль орчны удирдах ажилтны зөвлөгөөн-2024” болж байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.