Улаангом чиглэлд хийх өнөөдрийн нислэгийг хойшлуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаангом чиглэлд хийх өнөөдрийн нислэгийг хойшлуулжээ

/2024.04.09/: Улаангом хотын Дэглий цагаан нисэх буудал орчимд манан бууж, агаарын хөлөг буулт үйлдэхэд шаардлагатай алсын барааны үзэгдэх орчинг хязгаарлаж байгаа тул 2024 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн ОМ051/052 аяллын дугаартай нислэгийн хуваарьт цагийг хойшлуулж байна.

Улаангом, Мөрөн чиглэлийн нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

  • • Улаанбаатар-Улаангом чиглэлийн ОМ051 аяллын дугаартай нислэг 14:00 цагт Чингис Хаан ОУНБ-аас хөөрч, 15:00 цагт Дэглий цагаан нисэх буудалд бууна.
  • • Улаангом-Мөрөн чиглэлийн ОМ051 аяллын дугаартай нислэг 15:45 цагт Дэглий цагаан нисэх буудлаас хөөрч, 17:55 цагт Мөрөн нисэх буудалд бууна.
  • • Мөрөн-Улаанбаатар чиглэлийн ОМ052 аяллын дугаартай нислэг 18.40 цагт Мөрөн нисэх буудлаас хөөрч, 19:45 цагт Чингис Хаан ОУНБ-д буухаар төлөвлөж байна.

Эх сурвалж: МИАТ ТӨХК

Герман Израилд зэвсэг худалдсантай холбогдуулан геноцидын хэрэгт холбогджээ
Герман Израилд зэвсэг худалдсантай холбогдуулан геноцидын хэрэгт холбогджээ
 
Эрээнээр нэвтэрсэн Хятад-Европын ачааны галт тэрэгний хэмжээ 1.7 сая тонн болжээ
Эрээнээр нэвтэрсэн Хятад-Европын ачааны галт тэрэгний хэмжээ 1.7 сая тонн болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.