Зургаа, долоодугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зургаа, долоодугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно

/2024.04.09/: Цаг уурын байгууллагаас ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна.

Ирэх тавдугаар сард нутгийн баруун хагаст, зургаадугаар сард баруун аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, долоодугаар сард нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин тавдугаар сард баруун аймгуудын нутгаар дунджаас бага, нутгийн зүүн хойд хэсгээр дунджаас ахиу, зургаадугаар сард төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, долоодугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад хугацаанд болон бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Тав болон зургаадугаар саруудад баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв ажиглагдаж байгаа боловч долоодугаар сард төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд хаврын сүүл сар болон зуны саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна.

Эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаарх нээлттэй сонсголын товыг зарлалаа
Эмийн хүртээмж, үнэ, чанарын асуудлаарх нээлттэй сонсголын товыг зарлалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.