Амиа алдсан алба хаагчийн гэр бүл: Тэтгэвэрт гарах хүсэлтийг нь авсан бол хүүхдүүд нь өнчрөхгүй байлаа!!!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амиа алдсан алба хаагчийн гэр бүл: Тэтгэвэрт гарах хүсэлтийг нь авсан бол хүүхдүүд нь өнчрөхгүй байлаа!!!

/2024.4.8/ Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 08-ны өдөр гал гарч, аврах ангийнхан бүрэн унтраалаа.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 29 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн гал түймрийг унтрааж ажилласан юм.

Харамсалтай нь, галыг унтрааж ажиллах үеэр Онцгой байдлын албаны нэгэн алба хаагч амиа алдлаа. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга Ц.Нямбаяр:

-Юуны улмаас амиа алдсаныг хууль хяналтын байгууллага тогтооно. Бид нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ.

Талийгаач ОБЕГ-т 20 гаруй жил ажилласан, бага насны таван хүүхэдтэй байжээ. Тэрээр 2023 оны есдүгээр сараас эхлэн удаа дараа тэтгэвэрт гарах өргөдөл өгч байсан ч удирдлагын зүгээс хүлээн авалгүй өдий хүрч, улмаар амь насаа алдлаа хэмээн хэвлэлийн хурлын үеэр гэр бүлийнхэн нь ярьлаа.

Саяхан буюу нэгдүгээр сарын 24-ний өдөр Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26 дугаар ангийнхан гааз тээвэрлэж явсан автомашин дэлбэрэх үед ажиллаж байхдаа гурав нь амиа алдаж байсан билээ.

Н.Учрал: ЭМЧ маш сайн дэмжсэнээр бид богино хугацаанд үр дүн гаргаж чадаж байна
Н.Учрал: ЭМЧ маш сайн дэмжсэнээр бид богино хугацаанд үр дүн гаргаж чадаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.