Үерийн улмаас эвдэрсэн замуудад засварын ажлууд хийгдэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үерийн улмаас эвдэрсэн замуудад засварын ажлууд хийгдэж байна

/2024.04.03/: Өвөл болон хавар орсон их хэмжээний цас, түүнээс үүдсэн шар усны улмаас Нийслэлийн гол болон туслах гудамж замууд их хэмжээгээр эвдэрч байна.

Эвдрэл ихтэй авто замуудын нүхэн эвдрэлийг зөв хэлбэрт оруулан хөрөөдөх, түр шороон дүүргэлт болон хүйтэн асфальтбетоноор засварлах ажлууд хийгдэж байна.

Авто замын нүхэн эвдрэлийг засварлах технологийн дагуу агаарын температур +5ºС-аас дээш замын суурь бүтэц хуурай нөхцөлд халуун асфальтбетоноор засварлах шаардлагатай байдаг.

Асфальтбетон үйлдвэрүүд 4 дүгээр сарын 10-ны өдрөөс ажиллаж эхлэх тул нүхэн эвдрэлийг богино хугацаанд засварлаж хэвийн болгохоор ажиллаж байна.

Улсын хэмжээнд ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг баталлаа
Улсын хэмжээнд ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг баталлаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.