/2024.03.25/: Чингэлтэй дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбор “World share” олон улсын төрийн бус байгууллагатай хамтран “Хүүхэд дэмжих төсөл”-ийг 2023 оны тавдугаар сараас эхлүүлсэн билээ.
Энэхүү төсөл нь богино хугацаанд буюу 1 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 37,49,139, 140, Налайх дүүргийн Эрдмийн оргил, 109 дүгээр сургуулийн 3-5 дугаар ангийн нийт 210 хүүхэд хамрагдаж байна.
Уг төслийн хүрээнд хүүхэд багачуудаа номтой нөхөрлүүлэхээс гадна хэл ярианы хөгжилд анхаарч шүлэг яруу найрагт дуртай болгох зорилгоор шүлэг цээжлүүлж уран уншлага хийлээ.
“Өнчин цагаан ботго” номыг уншуулж, уншсан номын тэмдэглэлийг уран зургаар илэрхийлэх нөхцөл боломжийг хангаж өгсөн. Хүүхдүүдээ төсөөллийн найз Политой дижиталаар уулзуулахаас гадна монгол гэр барьж нэг өдрийг үр бүтээлтэй, хөгжилдөж өнгөрүүлсэн юм.
Эх сурвалж: ЧД