“Боомтын сэргэлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоо, асуудал, шийдэл” хэлэлцүүлэг эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Боомтын сэргэлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоо, асуудал, шийдэл” хэлэлцүүлэг эхэллээ

/2024.03.25/: “Боомтын сэргэлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоо, асуудал, шийдэл” хэлэлцүүлэг эхэллээ

Тус хэлэлцүүлэгээр боомтод хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг танилцуулж, боомтын хөгжилд төр, хувийн хэвшлийнхэнтэй хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэгт санал солилцож байна.

Хэлэлцүүлгийн эхэнд Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг “Боомтын захиргааны чиг үүрэг, төсөл хөтөлбөрийн өнөөгийн байдал” сэдвээр үндсэн илтгэл тавьсан юм. Тэрбээр Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зургаан зорилтын нэг болох Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжиж буй бодлого болон боомтын өнөөгийн байдал, боомтуудад хийгдэж буй улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт, боомтын дэд бүтэц, бүтээн байгуулалтын талаар танилцууллаа.

Хэлэлцүүлгээр “Хилийн боомтын хуулийн төсөл, хувийн оролцоог хангах нь” сэдвээр Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооны даргын зөвлөх, хуульч Э.Эрдэнэжамьяан, “Боомтыг хөгжүүлэх стратеги, хувийн хэвшлийн оролцоо” МҮХАҮТ-ын дэргэдэх эдийн засгийн коридор, боомт, тээвэр, логистикийн зөвлөлийн дарга А.Мөнхболд илтгэл тавив

Хилийн боомт, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах боломж, боомтуудын эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, боомтын хөгжилд төр хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны стратегийн талаар өнөөдрийн хэлэлцүүлэг өрнөх юм.

“Аюулгүй байдал нэгт” чуулга уулзалтыг зохион байгуулна
“Аюулгүй байдал нэгт” чуулга уулзалтыг зохион байгуулна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо