Замын-Үүд-Эрээн автозамын боомт дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 24 цагаар ажиллахаар боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын-Үүд-Эрээн автозамын боомт дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 24 цагаар ажиллахаар боллоо

/2024.03.25/: Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг улирлын чанартай дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ныг хүртэл 6 сарын хугацаатай 24 цагийн горимд шилжүүлэхээр боллоо.

Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг 24 цаг болгох хүсэлтийг 1992 оноос хойш тавьж ирсэн бөгөөд 32 жилийн дараа ийнхүү биелэлээ олж байна.

Монгол Улсын Засгийн газар Хятадын талтай тохиролцсоноор 2023 оны 12 дугаар сарын 16-30-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг 24 цагийн ажиллагаатай болгох туршилтыг амжилттай зохион байгуулсан билээ. Туршилтын хугацаанд тус автозамын боомтоор нийт 4 орны 1398 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн байна.

Улмаар Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд боомтыг цаашид 24 цагаар үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтийг Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан БНХАУ-ын Үндэсний боомтын албанд хүргүүлэн ажилласаны үр дүнд Замын-Үүд-Эрээн автозамын боомтыг 24 цагийн горимд шилжүүлэхээр болж байна.

Замын-Үүд хилийн боомт 24 цагийн горимд шилжсэнээр ачаалалтай оргил үед том оврын автомашины дараалал багасах ач холбогдолтойгоос гадна тээвэрчдийн цагийг хэмнэх, буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж гэх мэт олон зардал буурах цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиход чухал нөлөө үзүүлнэ гэдгийг албаныхан хэлж байна.

Дашрамд дурдахад тээвэрлэлт хийсэн жолооч нарын төлөөллөөс түүвэрлэн судалгаа авахад 90 хувь нь 24 цагаар ажиллах нь зөв цаашид 24 цагийн горимоор ажиллуулахыг дэмжиж байна гэсэн хариултыг өгч байв.

Эх сурвалж: БСҮХ

Өнөөдөр үүлэрхэг, 6-8 хэмийн дулаан байна
Өнөөдөр үүлэрхэг, 6-8 хэмийн дулаан байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.