/2024.03.25/: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажил бүрэн дуусаж, хүчин чадал нь 5 дахин нэмэгдэж олон улсын стандартад хүрч байна. Яг ийм шинэчлэл бусад боомт дээр ч хийгдэж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэхүйц шийдвэр мөн гаргасан байна. Ингэснээр чөлөөт бүсийн ажил гацаанаас гарч байна. Монгол Улсын хөгжилд чухал үүрэгтэй томоохон төслүүдийн талаар Бээжингийн олимп болон БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр ярьж ирсэн. Үр дүн нь гарч байна. Засгийн газар бүсчилсэн хөгжил, эдийн засгийн тусгаар тогтнолыг бий болгох "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Эдгээр том төслүүд үүнд маш чухал нөлөө үзүүлэх юм.