Канадын Геологийн албатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Канадын Геологийн албатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна

/2024.03.04/: Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос зохион байгуулдаг олон улсын уул уурхайн чуулга уулзалт "PDAC 2024"-ын үеэр Канад Улсын Байгалийн нөөцийн яамны Орлогч сайд Жефф Лабонте тэргүүтэй төлөөлөгчидтэй УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга тэргүүтэй төлөөлөгчид уулзлаа.

Уулзалтаар монголын тал канадын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт болох “Тогтвортой уул уурхайг дэмжих нь” стандартыг Монгол Улсад нутагшуулах чиглэлээр Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, уул уурхайн компаниудтай хамтран ажиллаж байгаа талаар дурдаж, Монгол Улсад зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулах ажилд Канад Улсын туршлагаас суралцах хүсэлтэй байгаа талаар санал солилцов.

Мөн Канадын геологийн алба, Монголын Үндэсний геологийн алба хооронд хамтын ажиллагааны чиглэлд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж байгуулахад дэмжиж ажиллахаа Орлогч сайд Жефф Лабонте мэдэгдсэн. Түүнчлэн талууд Канадын Энэтхэг-Номхон далайн стратегийн хүрээнд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

“Монголын боловсролын хувирган өөрчлөлт-2024” үндэсний чуулган эхэллээ
“Монголын боловсролын хувирган өөрчлөлт-2024” үндэсний чуулган эхэллээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.