“Спорт тэмцээн-2024” дөрвөн төрөлт наадмын шилдгүүд тодорлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Спорт тэмцээн-2024” дөрвөн төрөлт наадмын шилдгүүд тодорлоо

/2024.03.04/: НЗДТГ-ын албан хаагчдын нөхөрсөг харилцааг дэмжих, ажлын уялдаа холбоог сайжруулах, спортын зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор "Спорт тэмцээн-2024" наадмыг гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнийг дартс, сагсан бөмбөг, волейбол, буудлага гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулсан юм. Энэ удаагийн спортын тэмцээний дөрвөн төрөлд найман багийн нийт 223 албан хаагч оролцон, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулж байна.

Ийнхүү нийлбэр дүнгээр:

  • Тэргүүн байранд П.Сайнзориг ахлагчтай “Green Dragon” баг;
  • Дэд байранд О.Номинчимэг ахлагчтай “Grey Dragons” баг;
  • Гутгаар байранд Л.Хосбаяр ахлагчтай “Dragons” баг тус тус шалгарлаа.

Эх сурвалж: НЗДТГ

Урьд шөнө гурван иргэн гал түймэрт өртөж амь насаа алджээ
Урьд шөнө гурван иргэн гал түймэрт өртөж амь насаа алджээ
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.