Урьд шөнө гурван иргэн гал түймэрт өртөж амь насаа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Урьд шөнө гурван иргэн гал түймэрт өртөж амь насаа алджээ

/2024.03.04/: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн ард Аюушийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 23:53 цагт ирүүлжээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, эд хогшил, дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна.

Уг гал түймэрт өртөж 33-45 насны гурван иргэн нас барсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.

Нийслэлийн хэмжээнд бүртгэгдэж буй гал түймрийн дуудлага мэдээллийн 80 гаруй хувийг байшингийн дээвэр шатсан дуудлага эзэлж байна.

Иймд гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгөөр хохирохоос сэргийлэн, гэр орон сууцныхаа яндан, пийшин зуухны аюулгүй ажиллагааг шалгаж, засаж сэлбэх, ашиглах боломжгүй болсон яндан зуухыг солих, түлшийг хэтрүүлэхгүй байх, угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангахыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ОБЕГ

🔴ШУУД: УОК, ЦУОШГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна
🔴ШУУД: УОК, ЦУОШГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.