Уул уурхайн салбараас улс төрийн нам, хүчнүүдэд хандан уриалга гаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уул уурхайн салбараас улс төрийн нам, хүчнүүдэд хандан уриалга гаргалаа

/2024.02.22/: Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА)-ийн 2024 оны Бүх гишүүдийн ээлжит чуулган 2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр болж өнгөрлөө.

Чуулганаар МУУҮА-ийн 2023 оны үйл ажиллагааны тайлан ба 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж баталсан байна.

Мөн 2024 онд зохион байгуулагдах Улсын Их Хурлын сонгуультай холбогдуулан эрдэс баялгийн салбарын зүгээс улс төрийн нам, хүчнүүдэд хандсан Уриалга гаргахаар шийдвэрлэжээ.

Ингэхдээ сонгуулийн жилийн улс төрийн хөтөлбөр, үйл ажиллагаанд эдийн засгийн тулгуур салбараа “оноо авах” зорилго сэдлээр ашиглах, тогтвортой байдалд нь сөргөөр нөлөөлөх аливаа үйлдлээс татгалзаж, улс орны нийтлэг эрх ашгаа мартахгүй байхыг уриалсан байна.

Хувьцаат компаниудын ногдол ашгийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 22.35 хувиар өсчээ
Хувьцаат компаниудын ногдол ашгийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 22.35 хувиар өсчээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.