Хувьцаат компаниудын ногдол ашгийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 22.35 хувиар өсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хувьцаат компаниудын ногдол ашгийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 22.35 хувиар өсчээ

/2024.02.22/: Компанийн тухай хуулийн 46.1, 46.5-д хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэх үүрэгтэй.

2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид нийт 90 хувьцаат компани ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрээ ирүүлсэн.

Үүнээс нэр бүхий 40 хувьцаат компани 2023 оны цэвэр ашгаас нийт 799.22 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэрийг ирүүлж, Монголын хөрөнгийн бирж компани тус бүрээр олон нийтэд мэдээллээд байна.

Хувьцаат компаниудын ногдол ашгийн дүн мэдээллийг сүүлийн гурван жилээр харьцуулбал:

  • 2022 онд 41 хувьцаат компани 157.87 тэрбум төгрөг,
  • 2023 онд 38 хувьцаат компани 653.2 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилж байсан бол
  • 2024 онд нийт 40 хувьцаат компани 799.22 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 22.35 хувиар өссөн үзүүлэлт юм.

Эх сурвалж: ҮСХ

Ногоон автобусны хэрэгт холбогдогчдод яллах дүгнэлт үйлджээ
Ногоон автобусны хэрэгт холбогдогчдод яллах дүгнэлт үйлджээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.