Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар мөнгөн медаль хүртлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар мөнгөн медаль хүртлээ

May be an image of 10 people, people performing martial arts and text

/2024.02.22/: Ираны нийслэл Тегран хотод “Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох "World President's Cup" олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 17-21-нд болов.

VI удаагийн тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нарын удирдлага дор таван тамирчин тулалдсанаас

эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий таван удаагийн аварга, Азийн АШТ-ий таван алтан медальт, Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгө,

эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын мөнгөн медальт У.Сүрэнжав мөнгөн медаль хүртлээ.

Медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар “Парис-2024” зуны паралимпын наадмын эрхээ авсан билээ. Монголын баг тамирчид нийлбэр дүнгээр гуравдугаар байрт шалгарсан бол Н.Эрдэнэбаатарыг энэ тэмцээний шилдэг дасгалжуулагчаар шалгаруулжээ.

Эх сурвалж: БТСУХ

Азийн өвлийн IX наадам БНХАУ-ын Харбин хотноо зохион байгуулагдана   ​
Азийн өвлийн IX наадам БНХАУ-ын Харбин хотноо зохион байгуулагдана ​
 
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.