Дэлхийн банкны санхүүжилтээр 361 км авто зам, 1205 метр гүүрийг шинэчлэн сайжруулж, бүрэн засварлана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн банкны санхүүжилтээр 361 км авто зам, 1205 метр гүүрийг шинэчлэн сайжруулж, бүрэн засварлана

/2024.02.06/: Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банкны Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УИХ-д өргөн барьж, батлуулсан.

Тус төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон Дэлхийн банкны төлөөлөл оролцлоо.

Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд үйл ажиллагааг нээж,

Монгол Улсын хувьд барилгын ажил гүйцэтгэх боломжтой хугацаа маш богинохон. Төслийн зөвлөх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг шуурхай зохион байгуулж, барилгын ажил эхлүүлэх хэрэгтэй.

Мөн төслийг хэрэгжүүлэхдээ өмнөх алдааг давтахгүй байж, авто замыг чанартай, аюул осолгүй, ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлж, тээвэр ашиглалтын зардлыг бууруулж, цаг хугацаа хэмнэх, цаашлаад эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг хэллээ.

Дээрх төслийн хүрээнд нийт 361 км хатуу хучилттай авто зам, 8 байршилд нийт 1205 урт метр төмөрбетон гүүрийг шинэчлэн сайжруулахыг зэрэгцээ, насжилт, ихтэй, эвдрэл ихтэй замуудад их засвар хийнэ.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд,

Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нутгийн зам төсөл”-ийн хүрээнд хэрэгжих зарим сумдыг холбох ажил хэрэгжүүлж,

Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Өндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замуудад их засвар шинэчлэлт хийнэ.

Хэрлэн, Орхон, Тамир, Гичгэн, Хануй, Бэлх, Лүн, Түргэн зэрэг найман гол дээрх 1205 у/метр гүүрийн их засвар хийнэ.

Эх сурвалж: ЗТХЯ

Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад 570 иргэн бүртгүүлжээ
Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад 570 иргэн бүртгүүлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.