Шинэ Зуунмод дагуул хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ Зуунмод дагуул хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулна

/2024.02.06/: Нийслэлийн Засаг даргын A/1542 захирамжаар байгуулсан Ажлын хэсэг хуралдлаа. Тус Ажлын хэсэг нь Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий суурьшлын зөв тогтолцоотой хотыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Нийслэл хотын Шинэ Зуунмод дагуул хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэгтэй юм.

Дээрх хуулийн төсөлд тусгахаар олон улсын сайн туршлагыг өөрийн орны онцлогт тохируулах боломжийг судалж, бусад улс орны эрх зүйн орчны харьцуулсан судалгааг хийж байна.

Мөн хөрөнгө оруулалтад суурилсан засаглал, эдийн засаг, хот төлөвлөлтийн талаарх нарийвчилсан зохицуулалт, татварын орчин, хувийн хэвшлийг дэмжих боломж нөхцөлийг тусгахаар ажиллаж буй юм.

Эх сурвалж: НЗДТГ

Интерполын шугамаар “Шувуу“ ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчиллаа
Интерполын шугамаар “Шувуу“ ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчиллаа
 
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Яармагт 4.8 км цэвэр усны шугам угсрах ажил үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.